CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Монгол оюутан залууст дорнын соёлыг судлах өргөн боломж байна

01-05-2017 17:54

Монгол улсын Улаанбаатар дахь Хятадын соёлын төв 2010 онд анх үйл ажиллагаа эхлүүлжээ. Улмаар хятад хэл сурах сонирхолтой хүүхэд, залууст зориулан соёлын төвийн дэргэд номын сан байгуулсан байна. Тус номын сан нь анх 2500 орчим ном, сурах бичигтэй байсан бол өдгөө 4000 болгон нэр төрлийг нь нэмэгдүүлжээ.

 Бид энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн номын санч П.Алтанзултай ярилцлаа.

Сур: Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Номын сангийн үйл ажиллагааны талаар  манай уншигчдад мэдээлэл хүргээч ?

П.Алтанзул: Манай номын сангийн гол зорилго нь хятад хэл  судлах сонирхолтой, хятад орны талаар мэдэх хүсэлтэй оюутан, залуусыг дэмжих, туслах юм. Түүх, уран зохиол, анагаах ухаан, экологи, аж үйлдвэр, сансар судлал гэх мэтчилэн 21 нэр төрлийн 4000 ном, сурах бичиг байдаг. Сүүлд уйгаржин монгол бичигтэй төрөл бүрийн ном шинээр ирсэн. 50 гаруй суудалтай.

Сур: Танай номын сангаар ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлж байна ? Гадаад орноос монгол улсад суралцахаар ирсэн оюутан залуус их суудаг гэж дууллаа ?
П.Алтанзул: Манай номын сангаар үйлчлүүлэх сонирхолтой хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үйлчлүүлж байгаа иргэдийн нас, боловсрол, мэргэжил харилцан адилгүй. Гэхдээ ихэвчлэн монгол улсад сурч байгаа гадаад оюутан, залуус тогтмол суудаг юм.

Сур:  Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэргэдэх энэхүү номын сангийн давуу тал, онцлог юу вэ?

П.Алтанзул: Маш олон давуу талтай. Бүх ном, сурах бичиг Хятадын Боловсролын яамнаас ирдэг. Монголд олдохгүй олон ном, сурах бичиг энд бий. Мөн хүссэн номоо чөлөөтэй аваад уншиж болно. Цаашид 2018 онд номоо баяжуулж 8000 хүргэх зорилготой байна. Мөн төрөл бүрийн дуу, хөгжим, киноны DVD байдаг. Хүсвэл энд интернэт орчин ашиглаад үзэж болно.

Сур: Танай номын сан ямар хуваарийн дагуу хэрхэн ажилладаг вэ ?
П.Алтанзул: Улаанбаатар хотын төв талбайн зүүн талд “Централ тауэр”-н 7 давхарт байрлаж байна.  Даваа-Баасан гарагт өглөө 09:00 цагаас орой 17:00 цаг хүртэл ажилладаг. Ном уншиж, судлах хүсэлтэй хүмүүс эхлээд бүртгэл хийлгэх шаардлагатай. 

Сур:Та бүхэнд амжилт хүсье.
П.Алтанзул: Баярлалаа.

                                                                                                                        Ярилцсан Т.Батчимэг

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100