Хавдрын эсрэг 3D вакцин нээжээ
06-22-2016 14:28
Харвардын их сургуулийн хорт хавдар, дархлаа судлалын “Wyss” хүрээлэнгийн судлаачид хорт хавдар болон бусад өвчний эсрэг 3D вакцин нээжээ. Харвардын их сургуулийн микробиологийн профессор Дэвид Мүүни нь анх энэ аргыг нээсэн бөгөөд хүний дархлааны систем нь өвчинтэй тэмцэх дэлхий дээрх хамгийн үр ашигтай зэвсэг гэдгийг баталсан байна.
Энэхүү биоматериалд суурилсан хавдрын вакцин нь тариагаар хийгддэг хүний биеийн төрөлхийн хариу үйлдлийг ашигласан гайхамшигтай бүтээл бөгөөд материалын шинжлэх ухааны хүчирхэг ололт гэж тэрээр мэдэгджээ. Төсөл дээр ажиллаж байгаа хорт хавдар, дархлаа судлалын “Wyss” хүрээлэнгийн судлаач Айлин Ли хэлэхдээ “Эхлээд тариураа наноторлогтой давсны уусмалаар дүүргэнэ. Энэ нь биед орсны дараа давсны уусмал хэлбэрээр хадгалагдана гэсэн үг. Эдгээр торлог нь хүний бие дэх хорт хавдар үүсгэх эсүүдтэй тэмцэх дархлааны эсүүдийг идэвхжүүлэхэд тусалдаг. Тэгэхээр дархлааны урвалд оролцдог бүрдлүүдийн тусламжтай энэхүү торлогт уусмал нь идэвхжиж хавдрын эс дээр очно.
Энэ нь үндсэндээ бие дотор явагдаж буй лаборатори болдог. Дархлааны эсийг татах торлог дээр суурилуулсан нано нүх рүү эмийн молекулууд орно гэсэн үг. Үүнийг хулгана татдаг бяслагтай зүйрлэж болох юм. Энэхүү 3D бүтэц нь дархлааны эсүүдийг сая саяар нь өөртөө цуглуулах боломжтой. Өөрөөр хэлбэл торлог дээр суудаг эсүүд бичил хэсгүүдийг хооронд нь урвалд оруулна. Мөн дараа нь ажлаа хийж байхаар программчлагдах боломжтой болсон гэв.
Тэд амьтан дээр энэхүү туршилтаа хийхэд өндөр үр дүн үзүүлэх нь батлагдсан байна. Тиймээс эрдэмтэд үүнийг ирэх жилүүдэд хавдрын түрэмгий эсүүдийн эсрэг тэмцэх хүчтэй зэвсэг болно гэдэгт найдаж байгаа аж.