Хятадын баруун өмнөд нутгийн Түвэдийн хөрсний гулгалт болсон бүсэд аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр байршуулсан “Wing Loong” дрон нийтдээ 130 гаруй цаг нисэж, 3900 гаруй утасны дуудлага хийх боломжийг бүрдүүлжээ.
Тус дронд Хятадын харилцаа холбооны гурван том операторын үүрэн холбооны суурь станцууд, мөн хиймэл дагуулын холбооны систем суурилуулсан байна. Ингэснээр гамшгийн бүс дэх аврах ажиллагаанд нэн шаардлагатай шуурхай холбоо харилцааг тасралтгүй хангахад дэмжлэг үзүүлж байна.
Хуваалцах: