“Миний Хятад дахь түүх” тэмцээний шагнал гардуулах ёслол боллоо

Эх сурвалж :CCTV.com 2026-07-01 16:55 Updated BJT
Үсгийн хэмжээ:A+A-

Зургаадугаар  сарын 29-ний өдөр, Өвөр Монголын Өдрийн сонины Редакцаас зохион байгуулсан “Миний Хятад дахь түүх” Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын богино хэмжээний видео бүтээлийн тэмцээний шагнал гардуулах ёслол Хөххотод болов. Монгол Улс, ОХУ болон ойр орчмын улс орноос Хятадад суралцаж буй гадаад оюутнууд, их дээд сургуулийн багш болон оюутны төлөөлөл, нийгмийн олон салбарын зочид төлөөлөгчид арга хэмжээнд оролцов.

215 богино хэмжээний видео бүтээл хүлээн авсан уг тэмцээн, “нөхөрлөл нэгт, өрсөлдөөн хоёрт” зарчмаар явагдсаны үр дүнд, тэргүүн, дэд, гуравдугаар байр эзэлсэн 25 бүтээл, тусгай байр эзэлсэн 10 бүтээлийг тус тус тодруулснаас гадна, шилдэг зохион байгуулагч байгууллага, шилдэг удирдан чиглүүлэгч багш нарыг шагнав.

Шагнал гардуулах ёслолыг Хөххотын Үндэстний туршилтын сургуулийн сурагчдын хайлсан “Жангар”-ын туулиар эхлүүлж, дуучид болон оюутнууд дуу уран бүтээлээ өргөж, залуусын нөхөрлөл, ойлголцлыг улам бэхжүүлсэн арга хэмжээ болов. 

Редактор: 巴拉吉尼玛

Хуваалцах:

Гар утсаар үзэх
Эхлэл рүү буцах