Хятадын зохиолчдын төлөөлөл Хятадын төмөр замын 4-р инженерийн товчоонд зочиллоо

Эх сурвалж :CCTV.com 2024-10-30 17:12 Updated BJT
Үсгийн хэмжээ:A+A-

10-р сарын 28-нд зохиолчдын төлөөлөл Хятадын төмөр замын 4-р инженерийн товчооны Монгол дахь салбарт зочиллоо. Тус  товчоо нь Хятадын Төмөр замын групп ХХК-ийн "жишиг" гишүүн бөгөөд дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн тоонд багтдаг. Барилга, бүтээн байгуулалтын өндөр ур чадвар, брендийн нөлөөгөөр дотоод болон гадаадад алдартай.

Хятадын Төмөр замын 4-р инженерийн товчоо нь 2001 оноос Монгол Улсын 2-р авто замын бүтээн байгуулалт зэрэг олон ажилд хувь нэмэр оруулж ирсэн. Энэ удаад Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг хоттой холбосон хурдны замын төсөл болон Улаанбаатар хотын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн инженерийн төслийн талаар онцлон ярилцлаа. Нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам нь 36 км урт, 140 сая ам.долларын өртөг бүхий бүтээн байгуулалт бөгөөд тус товчоо 2015 онд тендерт ялж, замыг 2019 оны долдугаар сард буюу хугацаанаас нэг жилийн өмнө хүлээлгэн өгснөөр "Хятад хурд", "Хятад чанар"-ыг харуулжээ.

Харин Бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн гүйцэтгэгчээр 2019 оны хоёрдугаар сард шалгарсан бөгөөд 2025 оны хоёрдугаар сарын сүүлээр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэхүү цэвэрлэх байгууламж нь өдөрт 150 мянган тонн ахуйн бохир ус, 100 мянган тонн үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлж, Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Хятадын Төмөр замын 4-р инженерийн товчооны Монгол дахь бүсийн салбарын гүйцэтгэх менежер Ван Жилин компанийн өнөөгийн байдал, төлөвлөгөөний талаар зохиолчдод танилцуулж, монгол орчуулагч Урнаа болон ажилтан Мөнхэрдэнэ нар Хятадад суралцсан туршлагаасаа хуваалцсан юм.

Монгол Улсын дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд БНХАУ-ын туслалцаатайгаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. 

Редактор: 特木尔高勒图

Хуваалцах:

Гар утсаар үзэх
Эхлэл рүү буцах