2023 оны эхний 10 сард Хятадын төмөр зам 3.3 тэрбум орчим зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 119 хувиар өссөн байна.
Зорчигч тээврийн хүчин чадлыг улам нэмэгдүүлэхэд энэ онд шинээр барьж ашиглалтад оруулсан 1200 км өндөр хурдны галт тэрэгний шугам онцгой ач холбогдол үзүүлжээ.