CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжинд алганы хээгээ уншуулаад метронд суух үйлчилгээ нэвтрүүллээ

05-22-2023 10:56

Өмнө нь иргэд метроны тасалбар эсвэл утаснаасаа QR код уншуулж метронд суудаг байсан бол одоо гарын тусгай төхөөрөмжид гарын алгаа уншуулахад л хангалттай болжээ. 

Энэхүү шинэ технологийг Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлын метроны шугамд туршилтын журмаар нэвтрүүлсэн гэж Бээжин хотын тээврийн хорооноос мэдээллээ.

Зорчигч буудал дээрх тасалбарын машинд алганы хээгээ уншуулж өөрийн WeChat мессенжерээр баталгаажуулахад л хангалттай бөгөөд метроноос буусны дараа төлбөр данснаас нь автоматаар хасагдана.  

Тусгай төхөөрөмж нь хүний алганы хээ болон судсыг зайнаас таньдаг бөгөөд гар утас нь цэнэггүй болсон эсвэл бэлэн мөнгөгүй яваа хүмүүст маш хэрэгтэй үйлчилгээ болсноороо онцлогтой. 

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг өндөр нууцлалтай хамгаалж байгаа гэж Бээжин хотын тээврийн хороо мэдээллээ.

Найруулагч:乌布日塔拉 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр