CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Загас агнуурын хөлөг онгоц Энэтхэгийн далайд осолдож 39 хүн сураггүй алга болжээ

05-19-2023 15:21

Тавдугаар сарын 16-ны 03:00 цагийн орчимд Хятадын далайн загас агнуурын хөлөг онгоц Энэтхэгийн далайн төв хэсэгт осолдож 39 хүн сураггүй алга болоод байна. Тэдгээр хүмүүсийн 17 нь Хятад, 17 нь Индонези, 5 нь Филиппиний иргэд байжээ.

Лхагва гарагийн 12:00 цагийн байдлаар, хөлөг онгоц хөмөрсөн хэсэгт ямар нэг ул мөр олдоогүй байна. 

Хятадын эрх баригчид ослын газарт яаралтай хариу арга хэмжээ авах механизмыг идэвхжүүлж эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Хятадын тээврийн яамны мэдээлснээр одоогийн байдлаар ослын газарт дөрвөн хөлөг онгоц, түүний дотор гадаадын хоёр хөлөг онгоц эрлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд аврах ажиллагааны хөлөг онгоцнууд нэмэгдсээр байна.

Найруулагч:乌布日塔拉 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ