CCTV.com Монгол > Мэдээ > Мэдээ

Аадар борооны улмаас 670 сая юанийн хохирол үүсжээ

05-10-2023 17:03

Зүүн Хятадын Жианси, Фүжянь мужуудад тавдугаар сарын 5-наас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас 22 голын усны түвшин нэмэгдэж аюултай түвшнээс даваад байна. Үүнтэй холбоотой Хятадын Усны нөөцийн яам тус бүс нутгуудад үерийн гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүллээ. 

Даваа гарагийн 16:30 цагийн байдлаар тус мужийн 536 мянган оршин суугч үерийн гамшигт нэрвэгдсэнээс, 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерээс үүдэлтэй эдийн засгийн шууд хохирол нь 670 сая юань буюу 96.7 сая ам.доллар болсон талаар орон нутгаас мэдээлж байна.

Аадар бороо одоогоор зогссон ч тавдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хятадын өмнөд хэсгийн хэд хэдэн нутагт ширүүн бороо орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Гуанси Жуаны өөртөө засах орон болон Гуандун мужийн гол мөрнийг үерлүүлж болзошгүй гэж Хятадын Усны аж ахуйн яамнаас мэдээллээ.

Найруулагч:乌布日塔拉 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ