CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Экспорт импортын барааны арилжааны үзэсгэлэн худалдаа болох гэж байна

04-13-2023 15:12

Гуанжоу хотод Хятадын хамгийн том бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох "Экспорт импортын барааны арилжааны үзэсгэлэн худалдаа" буюу 133 дахь удаагийн "Кантон фэйр экспо" 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн худалдаа нь 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 3 үе шаттай үргэлжлэнэ. Энэ үеэр Гуанжоу хотын зочид буудал, хоолны үйлчилгээний салбарууд бүрэн хүчин чадлаар ажиллахаас гадна метроны 4, 8 дугаар шугам тусгай цагийн хуваариар үйлчилж нийтийн тээвэр нэмэлт автобуснууд гаргаж уртасгасан цагийн хуваариар ажиллах тухай зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна.

 




Найруулагч:伊日贵 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр