CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цээнэ цэцгийн баяр

04-10-2023 16:02

Энэ сарын 8-нд цээнэ цэцгийн нийслэл гэгддэг Зүүн хятадын Шандун мужийн Хэзэ хотод "Хэзэгийн цээнэ цэцгийн баяр - 2023" эхэллээ.

Хэзэ хот 26 мянган га талбайд 9 өнгө, 1280 сортын цээнэ цэцэг тариалдаг бөгөөд цээнэ цэцгийн дэлхийн хамгийн том экспортлогч юм.

Энэ жилийн баярын хөтөлбөрт Цээнэ цэцгийн бага хурал, форум, худалдааны хэлэлцээр, үзвэр үйлчилгээ, соёлын тоглолт, урлагийн үзэсгэлэн гэх мэт олон арга хэмжээ багтсан байна.

Цээнэ цэцгийг Хятадад 1900 жилийн турш тариалж ирсэн. Том, үзэсгэлэнтэй, анхилуун үнэртэй тус цэцгийг эрт үед зөвхөн эзэн хааны болон язгууртны цэцэрлэгт хүрээлэнд тариалдаг байсан учир цэцгийн хаан, Хятадын үндэсний цэцэг хэмээн нэрлэдэг юм. 




Найруулагч:伊日贵 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр