CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Москвагийн Эрчим хүчний их сургууль /МЭИ/ Хятадын Хайнань арал дээр салбар сургуулиа байгуулна

04-06-2023 15:03

Шинэ кампусын барилгын ажил 2023 оны есдүгээр сард эхэлж, 2025 оны 9-р сард оюутан хүлээн авч эхлэх юм байна.

555 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий кампус нь БНХАУ-ын дөрөв дэх бөгөөд хамгийн өмнөд сансрын боомт байрладаг Вэнчан хотод баригдана.  Улмаар нисэх, сансар судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх юм байна. Бүтээн байгуулалтын төслийг Хятадын Барилгын Судалгааны Академийн архитектурын хэлтэс боловсруулж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан ОХУ-д айлчлах үеэр Хайнань мужид барих сургуулийн хамтын ажиллагааны талаар нарийн ширийн зүйлийг тохирсон гэх мэдээлэл байна. Хятадад гадаадын боловсролын байгууллагыг бие даан ажиллуулах нь ховор тохиолдол юм. Харин Хайнань муж нь чөлөөт худалдааны боомт, татварын хөнгөлөлттэй бодлого бүхий эдийн засгийн онцгой бүс юм.

Найруулагч:伊日贵 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр