CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ангараг гараг дээр ус байх магадлалтайг харуулсан судалгаа шилдгээр нэрлэгдлээ

03-22-2023 13:20

Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам өнгөрсөн баасан гарагт тус улсын 2022 оны шинжлэх ухааны шилдэг 10 ололт амжилтыг зарлалаа.

Жужон роверын тусламжтай олдсон Ангараг гарагийн газрын хэвлийн бүтцийн мэдээлэл энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэхүү судалгаагаар улаан гарагийн хөрсний доод давхаргын бүтцийн нарийн онцлогийг илрүүлснээс гадна тус гараг дээр ус байгааг нотлох ажиглалтыг хийсэн байна. Энэ нь Ангараг гарагийн геологийн түүх, уур амьсгал судлалд гэрэл нэмэх онцгой ач холбогдолтой юм. 

Найруулагч:伊日贵 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр