CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоц аялалд гарлаа

03-22-2023 13:21

Даваа гарагт Гуандун мужийн Жүншань хотод 500 кВт-ын хүчин чадалтай Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүр бүхий "Санся Чинжоу-1" хөлөг онгоц аялалд гарлаа.

Тус хөлөг онгоц нь устөрөгчийн түлшний элемент болон лити цэнэг хураагуурын тэжээлийн системээр тоноглогдсон. Энэхүү онгоц Гурван хавцлын усан сангийн бүсэд харилцаа холбоо, эргүүлийн ажилд болон онцгой байдлын үед ашиглагдах юм.

Усан онгоцны устөрөгчийн түлшний нэг элементийн хамгийн бага хүчин чадал 500 кВт, хөлөг онгоцны дээд хурд 28 км/цаг бөгөөд нэг удаагийн аяллаар 200 км туулах чадвартай. "Санся Чинжоу-1" нь эрчим хүч бага зарцуулдаг, дуу чимээ багатай байгальд ээлтэй хөлөг онгоцоор нэрлэгдэж байна.




Найруулагч:伊日贵 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр