CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад цахилгаан автомашины борлуулалт огцом өсөж байна

03-16-2023 12:01

Өнгөрсөн 2 дугаар сард Хятадад цахилгаан авто машины борлуулалт ихээхэн өссөнийг  салбарын тоо баримт харуулж байна. Хятадын суудлын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр 2 дугаар сард цахилгаан машины борлуулалт 439 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 61 хувиар өсжээ.

Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Хятад улс 2014 оноос цахилгаан машиныг татвараас чөлөөлсөн бөгөөд өнгөрсөн онд тус журмыг 2023 оныг дуустал сунгасан юм.

2022 онд Хятад даяар 6.89 сая ширхэг цахилгаан автомашин борлуулагдсан нь 2021 оныхоос 93.4 хувиар буюу огцом өссөн үзүүлэлт болсон юм. 



Найруулагч:乌日娜 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ