CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад дахь Монгол номын VII үзэсгэлэн боллоо  

03-16-2023 18:05

Хятад дахь Монгол номын VII үзэсгэлэн худалдаа ӨМӨЗО-ны Ордос хотод 3-р сарын 10-12-ны өдрүүдэд боллоо. 


Үзэсгэлэнд улсын хэмжээнд 10 хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй 2582 орчим нэр төрлийн монгол ном, сэтгүүл, аудио болон видео ном зохиол, цахим хэвлэл дэлгэгджээ.


Арга хэмжээний үеэр дижитал үйлдвэрлэлийг сурталчлах, контент технологийн интеграцчлал, хэвлэлийн шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, шинэ ном хэвлүүлэх арга туршлагыг танилцуулснаас гадна, зохиолчид өөрсдийн шинэ номны талаар уншигчидтай хөөрөлдлөө. 


Уг арга хэмжээнд Үндэстний хэвлэлийн хорооны Монгол редакцын захирал Оюунгэрэл, орлогч захирал Хөгжил, редактор Наранмандал нар оролцов. Үндэстнүүдийн хэвлэлийн газраас "Ши Жиньпин: төрийг засах тухай ""БНХАУ-ын иргэний хуулийн бичиг" "Хятад-Монгол хэлний толь" (4-р хэвлэл) "Монгол анагаах ухааны судар бичгийн чуулган " "Ойрадын соёлын товчоо ""зовсон сүү" "Монголын нууц товчоо" зэрэг улс төр, хууль цааз ,толь бичиг, эрдэм шинжилгээ, уран зохиол, хүүхдийн уран зохиолыг багтаасан нийт 158 нэр төрлийн 200 гаруй ном дэлгэн үзүүллээ.


 Энэхүү арга хэмжээг найман муж орны монгол хэл бичгийн ажлыг хамжилцах газар, ӨМӨЗО-ны үндэстний хэрэг хариуцах газраас зохион байгуулжээ. 

Найман муж орон гэдэгт Хятад дахь  монголчууд олноор төвлөрөн суусан ӨМӨЗО, ШУӨЗО, Бээжин, Хөхнуур, Ганс, Ляонин, Гирин, Хармөрөн зэрэг муж багтдаг юм.

Найруулагч:乌日娜 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр