CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ гадаадын иргэдэд виз олгож эхэллээ

03-16-2023 12:03

Хятад улс виз олгох болон хилээр нэвтрүүлэх бодлогоо шинэчлэн хялбаршуулж байгаатай холбогдуулан 2020 оны 3-р сарын 28-наас өмнө олгосон БНХАУ-д нэвтрэх хүчинтэй визтэй гадаадын иргэдийг хилээр саадгүй нэвтрүүлэх болсоноо мэдэгдлээ. Мөн хилийн чанад дахь Хятадын виз олгох төвүүд 3-р сарын 15-наас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.

Түүнчлэн Цагаачлалын албаны мэдэгдэлд дурдсанаар, Хятадын өмнөд хэсэгт орших Хайнань арал, түүнчлэн Шанхайн /Зүүн Хятад/ боомтуудад далайн аялалаар ирэх гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмыг эргэн сэргээлээ.

Дээрх журам гуравдугаар сарын 15-ны лхагва гарагаас эхлэн хэрэгжиж эхлэсэн юм.

Найруулагч:乌日娜 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр