CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын нийт газар нутгийн 24 хувь нь ойгоор бүрхэгдлээ

03-15-2023 14:20

2022 онд Хятад улс нийт 3 сая 83 мянган га талбайг ойжуулснаар энэ салбарт шинэ амжилт тогтоолоо гэж Хятадын Ногоон байгууламжийн улсын хорооноос өнгөрсөн ням гарагт мэдээллээ.  

Олон арван жилийн ойжуулалтын үр дүнд Хятад улс ой модоор бүрхэгдсэн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна. 1980-аад онд ой модоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 12 хувийг эзэлж байсан бол 2022 онд 24 хувьд хүрч хоёр дахин нэмэгджээ. 

Энэ жил 3-р сарын 12-нд Хятад улс 45 дахь удаагаа үндэсний мод тарих өдрийг тэмдэглэсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ