CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Рапсын талбайг дагасан аялал жуулчлалын бизнес

03-15-2023 13:33

Сүүлийн жилүүдэд Хятадын өмнөд хэсгийн Хүнань мужийн Чандэ хот орчмын тариачид тосны ургамал рапс тариалах болсон. Гоёмсог шар цэцэгтэй рапс энэ сарын эхээр дэлбээлж эхэлсэн бөгөөд тариалалтын талбайг зорин ирэх жуулчид олширчээ. Ойрын хэдэн хоногт цаг агаар дулаарсан нь хаврын тариалалтад таатай нөлөө үзүүлж байна.

Нутгийн иргэд энд тосны ургамлаа тариалж ашиг шимийг нь хүртэхээс гадна, жуулчны бааз, хоолны газрууд байгуулан рапсын цэцэгт тариалангийн талбайг дагасан аялал жуулчлалын бизнес өргөжиж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ