CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дорвитой ахиулна

03-13-2023 15:55

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр (3-р сарын 13) хаалтын хурлаа хийж, Ши Жиньпин чухал үг хэлэв.

Тэрбээр "Бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө шаргуу ажиллах ёстой. Хятадын хөгжил дэлхий дахинд ашигтай. Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй харилцан уялдаатай. Бид дээд түвшний нээлттэй байдлаа ахиулж, дэлхийн зах зээл болон нөөц баялгийг сайтар ашиглан хөгжиж, үүний зэрэгцээ дэлхийн хамтын хөгжлийг ахиулна. Бид энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдлыг чухалчилж, хэзээд түүхийн зөв талд зогсож, олон талт үзэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаална. Дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлд идэвхтэй оролцож, нээлттэй дэлхийн эдийн засгийн байгуулалтыг ахиулна. Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэх, энх тайван, тогтвортой байдалд эерэг эрч хүч нэмж, Хятадын хөгжилд олон улсын таатай орчин бүрдүүлэх болно" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр