CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үр тарианы үйлдвэрлэлийг дэмжинэ

03-13-2023 16:10

14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр /3-р сарын 13/ хаалтаа хийсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцож, дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд Ли Чян “Хөдөө, орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд, гурван зангилаа үгийг онцолж хэлэх ёстой. Нэгт, Бүх талын байх. Эдийн засгаа хөгжүүлээд зогсохгүй хөдөө, орон нутгийн эдийн засаг, экологи, нийгэм, соёлын үнэ цэнийг бүрэн харуулах ёстой.

Хоёрт, Онцлогийг товойлгох. Хятад улс өргөн уудам газар нутагтай. Иймээс орон нутгийн онцлогт тохирсон, хөдөө тосгоны шинэ дүр төрхийг бий болгож, бүс нутгийн соёл, орон нутгийн соёлыг өвлүүлэх, хамгаалах шаардлагатай.

Гуравт, Өөрчлөлт хийх. Хөдөө орон нутгийн шинэчлэлийг гүнзгийрүүлснээр хөгжлийг ахиулах. Тариачид бол хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үндсэн хэсэг. Тиймээс тариачдын урам зоригийг бүрэн дайчилж, өөрчлөлт шинэчлэлд идэвхтэй оролцуулж,  хөгжлийн үр шимийг хүртэх боломж олгох ёстой” хэмээн онцолжээ. 

Ерөнхий сайд Ли Чян  “Хятад улсын үр тарианы ургац  8 жил дараалж 650 сая тонноос давж, хүнсний аюулгүй байдал баталгаатай байна. Цаашид үр тарианы үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого улам нэмэгдэнэ. Тийм учир  тариагаа илүү их тариалж, илүү их хөдөлмөрлөхийг урамшуулна.  1.4 тэрбум хятад хүн хоол хүнсээ өөрсдөө хангаж, элбэг хангалуун байх болно” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр