CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын цайны өлгий нутаг Юньнаньд цайны модыг хамгаалах журам хэрэгжиж эхэллээ

03-10-2023 16:47

Юньнань мужид төрөл бүрийн цайны 20 сая ширхэг мод ургадаг гэсэн урьдчилсан тоо байна. Энэ сарын 1-нээс Хятадын цайны хамгийн том үйлдвэрлэгч Юньнань мужид 100-гаас дээш жилийн насжилттай цайны модыг хамгаалах шинэ журам хэрэгжиж эхэллээ. Тус журамд зэрлэг болон таримал цайны мод судлал, хамгаалалт, үржүүлэг, хэрэглээ шилжүүлэн суулгалт зэрэгтэй холбоотой 30 гаруй заалт багтжээ.

Хятадыг ногоон, шар, хар, цагаан, улаан болон оолонг гэх зургаан төрлийн цайны өлгий нутаг гэж үздэг бөгөөд цай нь эрт дээр үеэс хятадын соёлын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Эдгээр зургаан төрлийн цайг янз бүрийн цэцэгсийн үнэр амтаар баяжуулан хоёр мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхий дахинд нийлүүлж байна.  

Ташрамд дурдахад 2022 онд хятадын уламжлалт цай бэлтгэх аргыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгэсэн байдаг. 





Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ