CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тайваний асуудлаар хөндлөнгөөс оролцох эрхгүй

03-08-2023 11:48

Гуравдугаар сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1 дүгээр чуулганы хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган "Хятадын гадаад харилцааны бодлого ба асуудал" сэдвийн хүрээнд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Чинь Ган Үндсэн хуулиас эшлэн Тайваньтай холбоотой асуултад хариулжээ. "Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг. Эх орны нэгдлийн үйлс бол Тайваний ахан дүүсийг багтаасан Хятадын ард түмний ариун үүрэг хариуцлага юм" гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Тайваний асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Хятадын ард түмний өөрийн эрх. Гадны ямар ч улс үүнд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Бид хамгийн үнэнч сэтгэлээр эх орны энх тайван нэгдлийг дэмжиж, шаардлагатай бүх бодлогыг хэрэгжүүлэх эрхээ хадгална" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр