Хятадын хоёр чуулган итгэл найдвар төрүүлж байна
03-07-2023 10:13
3-р сарын 5-нд, Бээжин хотод 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган ёслол төгөлдөр нээгдлээ. Ройтерс, Франс Пресс, Ассошэйтед Пресс зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын чухал мэдээллийг дэлхийн дахинд шуурхай хүргэсээр байна.
ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн эдийн засгийн шинжээч Ирина Кокушкина бол Хятадын эдийн засгийн хөгжлийг дагнан судалгаа хийдэг хүн юм. Кокушкина хэлэхдээ “Өнгөрсөн онд Хятад улс шуурхай, зохистой арга хэмжээ авснаар эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм. Хятад улс оновчтой зохицуулалт хийж, олон бодит арга хэмжээ хэрэгжүүлснээр эдийн засаг урт хугацааны эерэг үр дүнд хүрэхэд тус дөхөм болсон” гэв.
“Хятад улс өөрийн иргэдийг ядуурлаас ангижруулаад зогсохгүй дэлхийн олон улс орны ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа. Тэр дундаа Африкийн орнуудын ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд маш их тусламж үзүүлсэн” гэж ХБНГУ-ын Берлин хотын Пруссын нийгэмлэгийн хүндэт дарга Волкер Чапке хэлсэн байна.
Хятад судлалаар олон ажилласан Бразилын эрдэмтэн Карвальо Хятадын эдийн засгийн ирээдүйд сэтгэл хангалуун байна. Түүний үзэж буйгаар "Эдийн засгийн ийм үсрэнгүй амжилтад хүрсэн чухал хүчин зүйл бол ХКН-ын удирдлага болоод ард түмний ашиг сонирхолд тулгуурласан шийдвэрүүд байсан юм” гэжээ.