Хятадын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2022 онд 3 хувиар өсөв
03-05-2023 12:28
Хятадын дээд эрхт байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал 5-ны өдөр Бээжинд нээгдлээ.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус хуралд Засгийн газрын ажлаа тайлагнах үеэр хэлэхдээ, 2022 онд Хятад улс эдийн засгаа тогтвортой өрнүүлж, хөгжлийн чанараа тасралтгүй дээшлүүлж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулсан. Энэ амжилт хялбар ирээгүй гэв. Тэрбээр цааш нь, "Өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн хөгжилд цар тахал болон гадна дотны олон хүчин зүйл нөлөөллөө. Намын төв хорооны удирдлага дор Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, халдварт өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулсан арга хэмжээг оновчтой болгож тохируулсан байна. Хятад улс сүүлийн жилүүдэд нөөцөлсөн бодлогын арга хэрэгслээ ашиглан эдийн засгийн шинэ дарамтыг сөрж, нийлүүлэлтийн бүтцийг тууштай ахиулж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, хавсралт олон арга хэмжээ хэрэгжүүлж. эдийн засгийг тогтворжуулан сэргээхэд дэмжлэг үзүүлсэн" гэжээ.
Ли Кэчян тайландаа "Хятадын ДНБ 2022 онд 3 хувь өсч, хот сууринд 12 сая 600 мянган ажлын байр шинээр бий болгож, оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар өссөн байна. Нарийн төвөгтэй, өөрчлөгдөж буй орчинд Хятад улс жилийн хөгжлийн зорилтуудаа үндсэнд нь биелүүлж, эдийн засгийн чадавхаа харууллаа" гэв.