УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулганы хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулна
03-03-2023 11:39

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулганы хэвлэлийн хурал өнөөдөр буюу энэ сарын 3-ний үдээс хойш 16 цаг 30 минутад болно. Хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэймин хуралтай холбоотой дотоод гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм. Хэвлэлийн хурлыг Хятадын төв радио телевиз /CMG/ болон xinhuanet цахим хуудсаар шууд дамжуулна.
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулган энэ сарын 4-нд нээлтээ хийнэ. Харин 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийх юм. Эдгээр хурлыг хамтад нь БНХАУ-ын хоёр чуулган хэмээн нэрлэдэг юм.