CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Их-20" бүлгийн хуралд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган оролцоно

03-01-2023 15:58

БНЭУ-ын Шинэ Дели хотод 3-р сарын 2-д болох "Их-20" бүлгийн гадаад хэргийн сайд нарын хуралд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган оролцох талаар Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-р сарын 28-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Мао Нин хэлэхдээ, "Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэхэд сорилт тулгарч байна. "Их-20"-ын уулзалт олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форумын хувьд дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтыг давах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад улс уг хурлаар олон талт үзлийг хэрэгжүүлж, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд талуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр