CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын төв хорооны 20 дахь сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурлын албан мэдээг нийтлэв

03-01-2023 15:50

ХКН-ын төв хорооны 20 дахь сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурал 2023 оны хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өндөрлөлөө. 28-ны өдөр хурлын албан мэдээг баталжээ.

Энэ хуралд Төв Хорооны 203 гишүүн, Төв Хорооны 170 орлогч гишүүн оролцов. Сахилга бат байцаах төв комиссын дэд нарийн бичгийн дарга болон холбогдох албан тушаалтнууд мөн тус хуралд оролцжээ. 

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо уг хурлыг удирдан зохион байгуулсан бол ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавив.

Албан мэдээнд, “Нам төрийн байгууллагуудын шинэчлэлтийн төсөл”-ийн зарим агуулгыг хууль дүрмийн дагуу 14 дэх хугацааны БХАТИХ-ын анхдугаар чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг бүгд хурал зөвшөөрөв“ хэмээн тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ