CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далайн хөвөөний цаа бугын сүрэг жуулчны бааз руу орж иржээ

03-01-2023 15:55

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Жяньсү мужийн Да Фэн цаа буга хамгаалах газрын ойролцоох жуулчлалын бааз руу 30 толгой цаа буга орж ирсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад байна. 

Жяньсү мужийн Дүн Тай далайн хөвөө нь Дэлхийн байгалийн өвөөр бүртгэгдсэн бөгөөд өвс ургамал сайтай, цаа буга нутаглах таатай нөхцөлтэй газар юм. 

Сүүлийн жилүүдэд байгаль экологийн нөхцөл болон амьтан хамгааллын ажлын үр дүнгээр Да Фэнд бугын тоо толгой нэмэгджээ. 2020 оны байдлаар тус газарт 5681 толгой цаа буга тоологдсон бөгөөд 1820 нь зэрлэг байгальд идээшиж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр