НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хуралдаан нээлтээ хийлээ
02-28-2023 15:11

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хуралдаан энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “75 жилийн өмнө батлагдсан Хүний эрхийн тунхаглал нь хүний амь нас, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулж, бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасан. Гэвч өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхий дахинд хүний эрхийн зөрчлүүд асар их гарч үхэл, сүйрэл, дүрвэлтийг дагуулсан. Тиймээс ирэх 7-р сард НҮБ-ын системийн гишүүн орнуудын иргэд болон тэдний эрхийг хамгаалах ажлыг илүү үр дүнд хүргэх шинэ хөтөлбөр хэрэгжинэ“ хэмээлээ.
Хэдий тийм ч сүүлийн 75 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах үйлст дурдаж болох олон амжилт гарсныг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк онцлоод, 75 жилийн өмнө батлагдсан Хүний эрхийн тунхаглалын үзэл санааг сэргээх нь нэн чухал болохыг тэмдэглэжээ.