CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чүнчин хотын нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний 5-р шугам ашиглалтад оржээ

02-28-2023 15:03

Чүнчин хотын нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний 5-р шугам энэ сарын 27-ны өдөр ашиглалтад орлоо. Ингэснээр тус хотын нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний сүлжээ 500 км болж уртсаж байна. 

Шинээр байгуулсан хөнгөн галт тэрэгний 5-р шугам нь 9 км урт, 7 буудалтай, Чүнчин хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон бөгөөд хотын төвийг дайран өнгөрдгөөрөө онцлогтой болжээ. Чүнчин хот 2004 онд хөнгөн галт тэрэгний 2-р шугамаа ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр нийт 12 шугамтай болсон байна. 

Ташрамд дурдахад, Бээжин, Тяньжин, Шанхай, Чүнчин гэх дөрвөн хот нь Хятад улсын Төв засгийн шууд харьяанд байдаг. Үүнээс Чүнчин хот нь 1997 оны 6-р сард шууд харьяат хот болсон юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр