ХЯТАДЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧИН АНХ УДАА ЭМЭГТЭЙ НИСГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА
02-27-2023 15:15
Хятадын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны 2023 оны нисгэгчийн сонгон шалгаруулалт эхэллээ . Энэ онд дунд, ахлах сургууль, цэргийн сургуулийн төгсөгчдөөс гадна их сургуулийн байгалийн шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр төгссөн оюутнууд, тэнгисийн цэргийн флотын коллежийн оюутнууд дундаас авьяаслаг нисгэгчдийг сонгон шалгаруулах юм.
Хэнань мужийн Жэнжөү болон Шаньдүн мужийн Вэйфан зэрэг хотуудад болж буй сонгон шалгаруулалтаар мэргэжилтнүүд элсэгчдийн нисэх ур чадварыг голчлон шалгах бөгөөд бие бялдар, сэтгэл зүйн сорил, улс төрийн үнэлгээнээс гадна 15 цагийн туршилтын нислэгийн гүйцэтгэлийг үнэлэн дүгнэнэ. Энэ онд Хятадын тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээгч хөлөг онгоцны нисгэгчээр анх удаа эмэгтэй хүнийг сонгон шалгаруулах гэж буй нь онцгой үйл явдал болж байна.
Ташрамд дурдахад, Хятадын тэнгисийн цэргийн хүчин 2011 онд ашиглалтад орсон "ХАЧА-ийн ТЦХ-ний нисэх онгоц тээгч Люонин хөлөг" , 2019 онд ашиглалтад орсон "ХАЧА-ийн ТЦХ-ний нисэх онгоц тээгч Шаньдүн хөлөг", 2022 онд ашиглалтад орсон "ХАЧА-ийн ТЦХ-ний нисэх онгоц тээгч Фүжян хөлөг" зэрэг нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудтай юм.