CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжаанд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

02-27-2023 15:22

БНХАУ-ын ШУӨЗО-ны Аксу орны Вэньсу шяны нутаг дэвсгэр 2 дугаар сарын 27-нд буюу өнөө өглөөний 7 цаг 58 минутад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Хятадын газар хөдлөлт хэмжин тогтоох албанаас мэдээлэв. 

Хойд өргөргийн 41.87 градус, зүүн уртрагийн 79.85 градуст бүртгэгдсэн энэхүү газар хөдлөлтийн голомт хөрснөөс доош 10 мянган метрийн гүнд байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр