CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И Дон Прамудвинайтай уулзав

02-14-2023 15:17

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ван И хоёрдугаар сарын 13-нд Бээжинд Тайландын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Дон Прамудвинайтай уулзав.

Ван И хэлэхдээ "Хятад Тайланд дотно харилцаатай. Өнгөрсөн онд Хятад улсын дарга Ши Жиньпиний Тайланд дах айлчлал амжилттай болсон. Хятад-Тайландын хувь заяаны хамтын цогцыг талууд илүү тогтуун, эрчтэй, урт удаан хөгжүүлэх нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Тус айлчлалын нийтлэг ойлголтыг ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хоёр орны хууль ёсны эрх ашгийг хамтаар хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын ерөнхий байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна. Хятад, Тайландын хамтын ажиллагаа нь талуудын хөгжлийг ахиулахаас гадна хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгөх болно" гэж онцлов.

Дон Прамудвинай Тайланд Хятадын харилцааны хөгжилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулж, Тайланд Хятадын дотно харилцааг бодит үйл ажиллагаагаар бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ