CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уламжлалт Дэнлүүний баяр 5-нд тохионо

02-03-2023 15:31


Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Хятадын уламжлалт Дэнлүүний баяр болдог. Уг баяр нь Хятадын Сар шинийн баярын төгсгөл.  Баяраар хүмүүс тухайн жилийнхээ өлзий хишгийг бэлэгшээн улаан өнгийн дэнлүү асаах нь элбэг. Цар тахлын гурван жилд энэ баярыг нижгэр хийгээгүй юм. Дэнлүүний баяр энэ жил аргын тооллын 2-р сарын 5-нд тохионо. Баяраар хүмүүс өнгөт дэнлүү асаахаас гадна гудамж талбайд олноороо Янгэр  бүжиг бүжиглэн, цаасан пуужин хөөргөдөг заншилтай билээ.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ