CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний Гурван хавцлын ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх хэсэг тогтвортой ажиллаж байна

01-31-2023 14:15

2023 оны сар шинийн хугацаанд Хөх мөрний Гурван хавцлын ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх хэсгээр 742 удаа усан онгоц, сал дамжин өнгөрч 3.0471 сая тонн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн талаар Хөх мөрний Гурван хавцлын удирдлагын товчоо энэ сарын 29-нд мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 13.98 хувь, 14.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Хөх мөрний Гурван хавцлын ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх хэсгийн үйл ажиллагаа хэвийн аюулгүй байдлыг ханган ажиллахад маш чухал үйлдэл үзүүлэв.

 Усан онгоцоор дамжин өнгөрөх энэхүү байгууламж нь цахилгаан лифттэй төсөөтэй усан онгоц зөөвөрлөх тавцан бөгөөд Гурван хавцлаар зорин өнгөрөх хөлөг онгоцнуудыг усан сангаас ачин буулгаж доод урсгалд хүргэх, мөн доод урсгалаас усан сангийн хэсэгт хүргэх ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууламж нь дэлхийн усан ашиглалтын хамгийн том зангилаа болох Хөх мөрний Гурван хавцалд хэрэгжсэн мега төсөл билээ. Онцгой нөхцөл байдал гэлтгүй энгийн үед ч хөлөг онгоц, завь салыг Гурав хавцлаар дамжуулан өнгөрүүлэх зорилготой.  Дээш доош зөөвөрлөх тавцан уртаашаа 120 метр, өргөөшөө 18  метр, ёроол хэсэгтээ 3.5 метр устай, 15000 тонн жинтэй усан онгоц, бараа бүтээгдэхүүнийг 113 метр хүртэл өндөрт өргөх хүчин чадалтай. Уг байгууламжийг 2016 оны 9-р сард ашиглалтад оруулж байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр