CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны уулзалт

01-17-2023 10:15

Дэлхийн эдийн засгийн форумын оны уулзалт 1-р сарын 16-аас 20-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотод болож байна. Энэ оны уулзалт "Хуваагдаж буй дэлхий, Хамтарч буй ертөнц" сэдвийн хүрээнд болож байгаа аж. Өдгөө дэлхий даяар коронавирусын цар тахал, геополитикийн зөрчилдөөн, эрчим хүч, хүнсний үнийн өсөлт зэрэг олон хямрал нүүрлэж байгаа билээ. Давос хотноо хуран цугларсан олон орны удирдагчид дээрх хямралыг даван туулах гарц хайн, дэлхийн эдийн засгийн хэвийн  өсөлтийг сэргээх арга замын талаар хэлэлцэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр