CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

300 мянган иргэний амьдралд эергээр нөлөөлөх шинэ гүүр барьж байна

01-10-2023 15:13

БНХАУ-ын хамгийн урт мөрөн Хөх мөрний Лү Жөү хотын Байшад баригдаж байгаа хоёр урсгалтай найман эгнээ авто зам бүхий гүүрний барилгын ажил ид явагдаж байна. Тус гүүрний нийт урт нь 1321.7 метр бол өргөн нь 27.5 метр, тээврийн хэрэгслүүд 60км/ц хурдтай зорчих боломжтой. Замын хөвөөгөөр явган хүний зам, дугуйн замтай. Тус гүүр нь хос багана тулгууртай бөгөөд гол хэсгээс дээш татсан төмөр утаснууд нь тулгуурын дээд хэсэгт бэхлэгдэх юм.

Гүүрийн барилгын ажил 2023 оны 5 сард дуусаж ашиглалтад орно. Ингэснээр 300 мянган иргэний амьжиргаанд эергээр нөлөөлөх болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ