CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гуандүн мужийн боомтуудаар зорчигчдын урсгал хурдтай өсжээ

01-09-2023 14:28

Хятадын Иргэний нисэхийн удирдлагын газраас Бээжинг зорьсон олон улсын нислэгийг өөр хотод хүлээж авч байсан өмнөх журмыг цуцалж, халдвар хамгааллын дүрэмд өөрчлөлт оруулан, хил нээгдсэн нэгдүгээр сарын 8-ны 00 цагаас эхлэн Бээжин рүү чиглэсэн олон улсын зорчигч тээврийн нислэгийг Бээжинд газардуулахаар боллоо хэмээн Хятадын агаарын тээврийн Эйр Чайна компани мэдээллээ.

 Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх ажээ. Зорчигчид нислэгийн дэлгэрэнгүй мэдээллийг Эйр Чайнагийн албан ёсны цахим хуудас эсвэл аппликэйшнээс нь авах боломжтой.  

 Нислэгийн бүх цагийг тухайн орон нутгийн цагаар тодорхойлох бөгөөд "+1" гэдэг нь дараагийн өдөр газардахыг зааж байна.

 Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэг энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм байна. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэгтэй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр