CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цагаан сарын үеэрх зам тээврийн бэлтгэл ажил хангагдав

01-05-2023 14:49

Хятадын Цагаан сарын "Их нүүдэл" хоёр хоногийн дараа эхлэх гэж байна. Хятадын дотоодын хурдны зам тээврийн гол үйлдвэрлэгч Чиндаогийн Сифан ХХК Цагаан сарын тээвэр үйлчилгээний бэлтгэл ажлаа тогтсон цагтаа гүйцэтгэн хурдны галт тэрэг нэг бүр аюулгүй зорчих техникийн нөхцөлийг баталгаажууллаа.

 Хятадын иргэд дорнын уламжлалт Цагаан сарын баяраар нутаг усандаа буцаж, эцэг эх элгэн садны хамт сар шинийн баяраа өнгөрүүлдэг. 2023 оны Цагаан сарын "Их нүүдэл" энэ сарын 7-ны өдрөөс албан ёсоор эхэлж 2 сарын 15-ны өдөр болтол үргэлжилнэ. "Их нүүдэл" нь нутгаа зорих урсгал, ажилдаа эргэж ирэх урсгал гэх хоёр үе шаттай бөгөөд Сар шинийн өмнөх хойнох хэдэн өдөрт оргил хугацаа тохиодог. 2023 оны Цагаан сарын бүх нийтийн амралт энэ сарын 21-27 өдрүүдэд 7 хоног үргэлжилнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр