CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын бизнес эрхлэгчдийн 2022 оны Боао форум эхэллээ

11-25-2022 16:26

Хятадын бизнес эрхлэгчдийн 2022 оны Боао форум энэ сарын 25-нд Хайнаны Боао-д нээгдлээ. "Шинэ аялалд тэмүүлж, шинэ эрин үеийг бүтээцгээе" сэдэвтэй энэхүү форум нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн санаачилгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, хөгжлийн талаар зөвшилцлийг бий болгох, хөгжилд итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн сэргэлтээр хөгжлийн суурийг бататгах зорилготой юм.

 Форум дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд үндсэн форумын нээлтийн ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний уулзалтаас гадна 40 гаруй салбар форум зохион байгуулагдах юм.

 Хятадын бизнес эрхлэгчдийн Боао форум нь 2016 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл долоо удаа зохион байгуулагдаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ