CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гурван хавцал дагуух экологийн бүтээн байгуулалт

11-23-2022 13:59

Хүбэй мужийн И Чан хотын хэсэгт байрладаг Хөх мөрний гурван хавцалд өвлийн эхэн сар гарч байгаа ч манантай, бороотой чийглэг таатай цаг агаар үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд Хөх мөрний Гурван хавцлын бүсэд экологийн ногоон байгууламж байгуулах, байгалийн уул ус, өвс модыг хамгаалалтад авах, хавцал дагуух тариан талбайг ойжуулах зэрэг эрчимтэй арга хэмжээ авснаар Гурван хавцал дагуух экологийн бүс улам үзэсгэлэнтэй болжээ.

 Хөх мөрний Гурван хавцлын байгууламжийн баруун тал нь Чүнчин хотоос эх авч, зүүншлэн Хүбэй мужийн И Чан хот хүрдэг. Нийт урт нь 192 километр. Гурван хавцал гэж нэрлэж буй учир нь Чю Тан хавцал, Ү Шя хавцал, Шилин хавцал уг байгууламжийн бүсэд байдгаас тэгж нэрлэдэг. Эдгээр байгууламж нь Гурван хавцлын усан сан, цахилгаан станц, үерийг зайлуулах зэрэг хэсгээс бүрддэг.    

 Хөх мөрний Гурван хавцлын төслийн цахилгаан станц байгуулах ажлыг анх 1992 онд Бүх Хятадын АТИХ-аар баталгаажуулж, 1994 онд уг станцын барилгын ажил албан ёсоор эхэлж байсан. 2003 оны зургаадугаар сарын 1-нд станц хэсэгчлэн ажиллаж, 2009 онд бүтээн байгуулалт дуусаж, цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр