CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ эхэллээ

11-21-2022 13:37

Катар Улсад зохион байгуулж буй 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ нээлтийн ёслол энэ сарын 20-ны орой боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр Катарын уран бүтээлчдийн гайхамшигтай үзүүлбэрүүдээс гадна таван тивийн нэрт дуучдын тоглолт үзэгч олныг баясгалаа.

Тэмцээний зохион байгуулагч тал Катарын баг болон Эквадорын багийн тоглолт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалжээ.

“Катар-2022” тэмцээн 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн ДАШТ нь Ойрхи Дорнодод зохион байгуулагдаж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.

ДАШТ-ий тоглолтууд Катарын таван хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд болно. Тив тивийн төлөөлөл болсон шилдэг 32 баг уламжлал ёсоор дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр