CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Европ чиглэлийн галт тэрэг оны эхний 10 сард 730 удаа аялжээ

11-04-2022 14:43

Хятад улсын хамгийн зүүн хойд хэсгийн Хар мөрөн мужийн Сүйфэнхэ төмөр замын боомтоор 2022 оны эхний 10 сарын байдлаар Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 730 удаа аялал хийсэн ба 67774 стандарт чингэлэг барааг тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65.5 хувь болон 68.7 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин энэ оны 7-р сард 95 удаа аялал хийсэн нь нэг сарын доторх түүхэн дээд үзүүлэлт юм.

 Хятад-Европ чиглэлийн галт тэрэг тогтмол дугаартай, тогтмол маршрутаар, тогтмол хугацаатай аялдаг, Хятад болон Европ тив тэрчлэн "нэг бүс нэг зам" дагуу орнуудын хооронд аялдаг чингэлэгт тээврийн галт тэрэг юм.

Хятад-Европ галт тэрэгний шугамыг зүүн, дунд, баруун гэж гурван чиглэлд хуваадаг. Зүүн чиглэл Манжуур боомт болон Сүйфэнхэ боомтоор дайран өнгөрөх бол дунд хэсэг нь Өвөр Монголын Эрээн боомтоор дайран өнгөрнө. Харин баруун чиглэлд Шинжааны Алаг уул боомт болон Хоргос боомтоор дайран өнгөрдөг.

Жэнжөүгээс 2013 оны 7 сарын  сарын 18-нд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг анхны аяллаа эхлүүлж байсан. Харин 2016 оны 6 сарын 8-нд, Хятадын "Европ хүрэх галт тэрэгний цуваа" нээлтээ албан ёсоор хийж, Чүн Чин, Чэн Дү, Жэн Жөү, Ү Хань, Чан Ша, Сү Жөү, Дүн Гуан, И Ү зэрэг найман газраас тус тус хөдөлж байсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр