CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын сансрын станц "T" хэлбэрээр байршлаа

11-03-2022 13:39

Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албанаас энэ сарын 3-ны 9 цаг 32 минутад "Мэнтян" туршилтын бүхээг Хятадын сансрын станцад байршлаа амжилттай шилжүүлсэн болохыг мэдээлжээ.

"Мэнтян" туршилтын бүхээг Хятадын сансар станц дахь байршлаа шилжүүлэхээс өмнө холбогдох тохируулалтаа бүрэн хийж, сансрын станцаас түр салжээ. Дараа нь хавтгай байдлаар эргэлт хийж, нэг цагийн хугацаанд байршлын шилжилт амжилттай хийжээ. Ингэснээр уг бүхээг Хятадын сансрын станцын гол хэсэг болох Тяньхэ үндсэн бүхээг болон Вэнтян үндсэн бүхээгтэй холбогдож "T" хэлбэрээр байршжээ. Энэ сарын 3-ны үдээс хойш "Шэнжөү-14"-ийн сансрын нисэгчид "Мэнтян" туршилтын бүхээг рүү нэвтрэх болно.

"Мэнтян" туршилтын бүхээг сансрын станцтай "T" хэлбэрээр байршлын шилжилт хийсэн нь Хятадын сансрын станцын хөгжлийг нэг шат ахиулсан гэдгээрээ онцлог юм. Товлосон ажил үүргийн дагуу ирэх өдрүүдэд "T" хэлбэрээр байршсан сансрын станцын шинэ цогц биед үндсэн чадавхын шалгалт болон үнэлгээ хийнэ.

Дэлхийн сансар судлалын байгууллагын Хятад улстай хийсэн гэрээний дагуу Швейцар, Польш, Герман, Итали зэрэг 17 улс орон Хятадын сансрын станцтай хамтран шинжлэх ухааны туршилт хийх болно.

2022 оны 11-р сарын 1-нд "Мэнтян" туршилтын бүхээг тойрог замдаа орж байсан ба Хятадын сансрын станцтай анхны холболт хийхдээ 13 цагийн хугацаа зарцуулж байсан аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр