CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын импортын бараа бүтээгдэхүүний 5-р экспо Шанхайд болно

11-03-2022 13:43

Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний 5 дахь экспо 11-р сарын 5-аас 10-ны өдрүүдэд Шанхай хотноо нээгдэхтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 2-нд хэлэхдээ, эл экспо бол ХКН-ын ХХ их хурлын дараа Хятадад зохион байгуулж буй олон улсын анхны томоохон арга хэмжээ юм. 11 сарын 1-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний экспогийн ажил эрхэлсэн газрын даргын хэлсэнчлэн, тус экспод оролцогч орнуудын тоо нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улам олширч, чанар чансаа нь улам сайжирсан болно.

Жао Лижянь, ХКН-ын ХХ их хурлын тайланд "Хятад улс гадаадад нээлттэй бодлогоо баримтлах бөгөөд харилцан ашигтай хамтдаа хожих стратегийг тууштай хэрэгжүүлж, Хятадын хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломж хангах төдийгүй нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад хүч сэлбэх болно" гэсэн юм. Импортын экспог амжилттай зохион байгуулах нь Хятад улс зах зээлээ дэлхий нийтэд нээлттэй байлгаж, хөгжлийн боломжоо хуваалцах шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр