CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хурал болов

11-02-2022 11:28

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 1-нд Бээжингийн Ардын хурлын танхимаас ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 21-р хуралд цахимаар оролцов. Уг хурлыг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян даргалсан ба Казахстаны Ерөнхий сайд, Киргизстаны Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайд, Тажикстаны Ерөнхий сайд, Узбекистаны ерөнхийлөгч, Энэтхэг, Пакистаны Гадаад хэргийн сайд нар болон ажиглагч орнуудын төлөөлөгчид хуралд оролцов.

“Энэ оны есдүгээр сард болсон Самаркандын дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын хөгжлийг ахиулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Энх тайван, тогтвортой, хөгжсөн сайхан эх орноо хамтдаа байгуулахыг Ши Жиньпин дарга уриалсан. Хятад улс талуудтай улс төрийн харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрсаг солилцоогоо гүнзгийрүүлэн, Шанхайн үзэл баримтлалыг тууштай ухуулан, бүх орны ард түмэнд үр өгөөжийг нь хүргэхийг хүсэж байна” хэмээн Ли Кэчян илэрхийлжээ.

ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлэн, хамтын ажиллагааны механизмаа боловсронгуй болгож, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглан, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтуудыг хамтдаа шийдвэрлэн, ард түмэнд сайн сайхан амьдралыг эдлүүлэхийг хүсэж буйгаа талууд илэрхийлэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр