CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нүүдлийн шувуудын диваажин Поян

10-24-2022 16:23

Энэ сарын 23 өдрийн байдлаар хун, тогоруу, цагаан дэглий, толботой нугас, цууцаль зэрэг 27 төрлийн 10 мянга гаруй шувууд Поян нуурт өвөлжихөөр ирээд байгаа аж.


Поян бол БНХАУ-ын хамгийн цэнгэг устай нуур. Мөн дэлхийд дээгүүрт тооцогдох чийглэг бүс нутаг төдийгүй Ази тивийн нүүдлийн шувууд амьдрахад хамгийн тохиромжтой газар. Тиймээс ч сүүлийн үед тус нуурыг зорих нүүдлийн шувуудын тоо ихэсжээ. Гэхдээ Поян нуурын усны түвшинтэй холбоотойгоор энэ жил нүүдлийн шувууд өмнөх жилүүдээс хагас сар орчмын эрт ирсэн аж. 


Жил бүр дэлхийн нийт цагаан тогорууны 95 хувь, галууны 60 хувь нь Поян нуурт ирж, өвлийг өнгөрүүлдэг. Тиймээс ч тус нуурыг “Нүүдлийн шувуудын диваажин” хэмээн нэрлэдэг аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр