CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ачааны автомат систем усан гармын бүтээмжийг 26 хувь дээшлүүлжээ

10-10-2022 15:22

Шаньдүн мужийн Рижао усан гарам чингэлэг ачиж буулгах автомат систем нэвтрүүлэн ажиллаад нэг жилийн нүүрийг үзэж байна. Хөлөг онгоцонд чингэлэг ачиж буулгах автомат систем нь 5G+BDS (Хятад улсын байршил тогтоох “Бэйдү” хиймэл дагуулын  үйлчилгээний систем)-д суурилан ажилладаг. Чингэлэг ачиж буулгах усан гарамд ачааны машин болон автомат кран 5G+BDS-аас байршил тогтоох, чиглүүлэх, жолоодох зэрэг навигац үйлчилгээ авч уялдаа холбоотой ажилладаг аж. Өнгөрсөн жилд усан онгоцод чингэлэг ачиж буулгах ажлын бүтээмж 26 хувиар дээшилсэн ба энэ нь уламжлалт аргаас 15 хувиар илүү үр дүнтэй ажилласан гэсэн үг юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ