CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ангарагийн судалгаагаараа Тяньвэнь I хөлгийн баг дээд шагнал хүртлээ

09-23-2022 15:00

Олон Улсын Сансар Судлалын 73-р Их Хурал энэ сарын 18-22-нд Парист чууллаа. Ангараг гараг дээр хайгуул явуулж буй Хятадын Тяньвэнь I хөлгийн багийн судалгааны үр дүнгээ 21-нд танилцуулсан бөгөөд тэд Олон Улсын Сансар Судлалын Холбооны оны дээд шагнал болох “Дэлхийн Сансар Судлалын Шагнал”-ыг хүртсэн юм. 

Хятадын Тяньвэнь I хайгуулын хөлгийн төсөл 2016 онд батлагдаж, 2020 оны 7 сарын 23-нд хөлгийг амжилттай хөөргөсөн бөгөөд сансрын уудамд 202 хоногийн турш 475 сая километр аялсны дараа 2021 оны 2 сарын 10-нд Ангараг гаргийн тойрог замд орсон билээ. Тяньвэнь I хайгуулын хөлөг  2021 оны 5 сарын 15-нд Ангараг гараг дээр газардаж, мөн сарын 22-нд “Жүрун” нэртэй хайгуулын машин Ангарагийн гадаргуу дээрх аяллаа эхлүүлсэн юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ